Цаст Констракшн

Цаст Констракшн

Цаст Констракшн ХХК нь 2003 оноос эхлэн авто зам,барилга угсралтын чиглэлээр энэ салбартаа үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Манай компани нь өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн барилгын уян хатан төлөвлөлтийг санал болгосноор амьдралын тав тухтай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ирлээ.
Цаг үетэйгээ зэрэгцэн тасралтгүй өөрчлөн шинэчлэгдэж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажилласнаар салбартаа бүрэн танигдсан болно.
Бүтээн байгуулалтынхаа хугацаанд 44.62 тэр бум төгрөгний өртөг бүхий 36860м2 угсралтын талбайтай амины орон сууц,хотхоны барилга,улсын
төсвийн хөрөнгөөр 20.3 тэр бум төгрөгний өртөг бүхий 19576м2 угсралтын талбайтай эмнэлэг,цэцэлэг,сургуулийн барилга,4,3 тэр бум төгрөгний өртөгтэй 36000 тн үр тариа цайруулах хүчин чадалтай элеваторын барилгын засал,тоног төхөөрөмжийн угсралтын ажил, 1,24 тэр бумын өртөгтэй 1,22 км хатуу
хучилттай авто замын ажлыг гүйцэтгэсэн.
Манай компани нь дотоодын хөрөнгийн эх үүсвэртэй барилга,зам,хөдөө
аж ахуйн салбарын барилгын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээс гадна
МУ ын засгийн газрын захиалгатай Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтанд Samsung LLC тай түншлэлийн гэрээгээр оролцон NUBIA
төсөл дээр 5,5 тэр бум төгрөгний өртөгтэй 25 дэд барилгын дотор заслалын
ажил, Үндэсний оношилгооний төвийн барилгын 17550 м2 талбай бүхий
барилгын ажлын дотор заслалын ажилд оролцсон болно.
Манай хамт олон цастын ажилчин бүр байгууллагын соёлыг эрхэмлэн
дээдэлж, багийн ажиллагаа, бүтээлч зан чанар байж өөриймсөг сэтгэлгээ ёс
зүйтэй, харилцан бие биенээ хүндэтгэсэн эвсэг, бүтээлч манлайлагч хамт олон болох зорилттоо хүрэхээр ажиллаж байна.

Эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологоор, олон улсын стандарт нийцүүлэн их бүтээн байгуулалтыг бид босгоно.