Цаст Ривер Саундз

“Цаст Импэкс” ХХК-ийн харъяа “River Sounds” клуб нь 2000 онд байгуулагдсан бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь Нийслэлийн үйлчлүүлэгчид ба гадаад дотоодын зочид гийчдийн амралт, ажлын алжаалыг тайлах болон урлагийн салбарын хүмүүсийн уран бүтээлээ туурвих бэлтгэл сургуулилтаа хийх бүхий л бололцоогоор хангагдсан амьд дуу хөгжмийн клуб юм.
Мөн тус клубт сар бүр эстрад болон хөгжмийн урлагийн сонирхолтой сэдэвчилсэн арга хэмжээнүүд тогтмол явагдаж манай хүмүүсийн урлагийн боловсрол орчинг үеийн хөгжмийн урлагийг Монголд хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал “Evergreen oldies” джаз поп рок амьд дуу хөгжмийн үдэшлэг, гадаадын нэрт эстрадын дуучид хөгжимчдийн уулзалт үдэшлэг зохиогдон явуулдаг. Жишээ нь: Эстонын нэрт дуучин Siiri Sisack Сиссак, “Boney’M” хамтлаг, АНУ-ын нэрт блюз гитарчин Pall, Францын нэрт DJ Morel Moreno, “Smokie” хамтлаг дуучид Монголд анх удаа айлчлан, тоглолтоо хийсэн.
Амьд дуу хөгжмийн “River Sounds” клуб нь 2005 онд 5 нас хүрч ойгоо угтан клубээ иж бүрэн засвар, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн барилга угсралт, дотоод тавилга, үйлчилгээний тоног төхөөрөмж, дуу хөгжмийн гэрэлтүүлгийг шинэчлэн “MARTIN”, “Mach”, “JBL” фирмийн тоноглолоор иж бүрэн тоноглосон.
Тус клубт өдөр бүр хамтлаг дуучдын амьд дуу хөгжмийн тоглолт явуулахаас гадна сар бүр тусгай хөтөлбөрүүд, жуулчдад зориулж ардын болон эстрадын урлагийг сурталчилсан төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Амьд дуу хөгжмийн “River Sounds” клуб нь 2000 оны “Best Night Club” өргөмжлөлөөр шагнагдсан бөгөөд 2005 оны шилдэг клубээр шалгарсан.

Эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологоор, олон улсын стандарт нийцүүлэн их бүтээн байгуулалтыг бид босгоно.