Archives

Цаст Ривер Саундз

“Цаст Импэкс” ХХК-ийн харъяа “River Sounds” клуб нь 2000 онд байгуулагдсан бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь Нийслэлийн үйлчлүүлэгчид ба гадаад дотоодын зочид гийчдийн амралт, ажлын алжаалыг тайлах болон урлагийн салбарын хүмүүсийн уран бүтээлээ туурвих бэлтгэл сургуулилтаа хийх бүхий л бололцоогоор хангагдсан амьд дуу хөгжмийн клуб юм.
Мөн тус клубт сар бүр эстрад болон хөгжмийн урлагийн сонирхолтой сэдэвчилсэн арга хэмжээнүүд тогтмол явагдаж манай хүмүүсийн урлагийн боловсрол орчинг үеийн хөгжмийн урлагийг Монголд хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал “Evergreen oldies” джаз поп рок амьд дуу хөгжмийн үдэшлэг, гадаадын нэрт эстрадын дуучид хөгжимчдийн уулзалт үдэшлэг зохиогдон явуулдаг. Жишээ нь: Эстонын нэрт дуучин Siiri Sisack Сиссак, “Boney’M” хамтлаг, АНУ-ын нэрт блюз гитарчин Pall, Францын нэрт DJ Morel Moreno, “Smokie” хамтлаг дуучид Монголд анх удаа айлчлан, тоглолтоо хийсэн.
Амьд дуу хөгжмийн “River Sounds” клуб нь 2005 онд 5 нас хүрч ойгоо угтан клубээ иж бүрэн засвар, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн барилга угсралт, дотоод тавилга, үйлчилгээний тоног төхөөрөмж, дуу хөгжмийн гэрэлтүүлгийг шинэчлэн “MARTIN”, “Mach”, “JBL” фирмийн тоноглолоор иж бүрэн тоноглосон.
Тус клубт өдөр бүр хамтлаг дуучдын амьд дуу хөгжмийн тоглолт явуулахаас гадна сар бүр тусгай хөтөлбөрүүд, жуулчдад зориулж ардын болон эстрадын урлагийг сурталчилсан төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Амьд дуу хөгжмийн “River Sounds” клуб нь 2000 оны “Best Night Club” өргөмжлөлөөр шагнагдсан бөгөөд 2005 оны шилдэг клубээр шалгарсан.

Цаст Пропертийз

Цаст Проперти ХХК нь 2007 онд ‘Цаст Импекс’ ХХК-ийн охин компани болон байгуулагдсан бөгөөд бид үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, зуучлагч, менежмент, хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Үл хөдлөхийн зах зээл өсөн дэвжихийн хэрээр бид чанартай үйлчилгээ, хариуцлагатай байдлаа үргэлж сайжруулсаар ирсэн билээ.

Цаст Констракшн

Цаст Констракшн ХХК нь 2003 оноос эхлэн авто зам,барилга угсралтын чиглэлээр энэ салбартаа үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Манай компани нь өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн барилгын уян хатан төлөвлөлтийг санал болгосноор амьдралын тав тухтай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ирлээ.
Цаг үетэйгээ зэрэгцэн тасралтгүй өөрчлөн шинэчлэгдэж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажилласнаар салбартаа бүрэн танигдсан болно.
Бүтээн байгуулалтынхаа хугацаанд 44.62 тэр бум төгрөгний өртөг бүхий 36860м2 угсралтын талбайтай амины орон сууц,хотхоны барилга,улсын
төсвийн хөрөнгөөр 20.3 тэр бум төгрөгний өртөг бүхий 19576м2 угсралтын талбайтай эмнэлэг,цэцэлэг,сургуулийн барилга,4,3 тэр бум төгрөгний өртөгтэй 36000 тн үр тариа цайруулах хүчин чадалтай элеваторын барилгын засал,тоног төхөөрөмжийн угсралтын ажил, 1,24 тэр бумын өртөгтэй 1,22 км хатуу
хучилттай авто замын ажлыг гүйцэтгэсэн.
Манай компани нь дотоодын хөрөнгийн эх үүсвэртэй барилга,зам,хөдөө
аж ахуйн салбарын барилгын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээс гадна
МУ ын засгийн газрын захиалгатай Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтанд Samsung LLC тай түншлэлийн гэрээгээр оролцон NUBIA
төсөл дээр 5,5 тэр бум төгрөгний өртөгтэй 25 дэд барилгын дотор заслалын
ажил, Үндэсний оношилгооний төвийн барилгын 17550 м2 талбай бүхий
барилгын ажлын дотор заслалын ажилд оролцсон болно.
Манай хамт олон цастын ажилчин бүр байгууллагын соёлыг эрхэмлэн
дээдэлж, багийн ажиллагаа, бүтээлч зан чанар байж өөриймсөг сэтгэлгээ ёс
зүйтэй, харилцан бие биенээ хүндэтгэсэн эвсэг, бүтээлч манлайлагч хамт олон болох зорилттоо хүрэхээр ажиллаж байна.

GEZE таны хаалга, цонхны аюулгүй байдлын төлөө технологийн түнш

Бидний хувьд хамгийн чухал зүйл бол хэрэглэгчид бидний бүтээгдэхүүн, системийн шийдэл, хаалга, цонхны үйлчилгээнд итгэх явдал юм. Бид барилга угсралтын технологийн дижитал сүлжээний гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн. Манай ухаалаг бүтээгдэхүүнүүд нь дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчиддээ тав тух, хийц загвараараа гайхагддаг билээ.Бидний зорилго:  Барилгын салбарт орчин үеийн барилгын хаалга, цонх, шилэн бүтээгдэхүүний дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх Германы “GEZE” брэндийн нэр хүнд, чанар, стандартаар хангах.

Алсын хараа: Энэ зах зээлийн тэргүүлэх салбар болох

Эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологоор, олон улсын стандарт нийцүүлэн их бүтээн байгуулалтыг бид босгоно.